Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан 16 багц сургалт

       Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдэд олон гэнэтийн, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд дасан зохицож ажиллах хэрэгтэй болоод байгаа билээ.  

       Эдгээр тулгамдаад буй хүндрэлүүдэд дэмжлэг болгон Европын Холбооны санхүүжилттэйгээр "Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам", "Жижиг, дунд үйлдвэрийн газар", "Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк"-тай хамтран Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан  16 багц сэдвийн хүрээнд 225 сургалтыг цахимаар сурах боломжтой болгож байгааг дуулгахад таатай байна.

Сургалтад дараах хичээл орсон байна:

  1.  Стратеги төлөвлөгөө
  2. Санхүүгээ зөв удирдах нь
  3. Борлуулалт
  4. Хүний нөөцийн бодлого
  5. Эрсдлийн менежмент
  6. Хямралын менежмент
  7. Брэндийн тухай
  8. Маркетинг
  9. Сав баглаа боодол
  10. Төслийн бичиг баримт
  11. Чатбот, онлайн худалдаа
  12. ЖДҮХС ба Зээл
  13. Зээлийн батлан даалт
  14. Оюуны өмч
  15. Тохирлын үнэлгээ
  16. Хоршоо

Энд 12-11. дугаар хичээлийн "ЖДҮХС-ийн төсөл зарлах, шалгаруулах процесс" сургалтаас оруулав: