Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын болон Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эрхлэх асуудлын зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангахад хүнс, хөдөө аж ахуйн талаарх бодлогыг дэмжих, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн төсөл бөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж , мэргэжлийн албадын чадавхыг бэхжүүлэх, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах, мал үржлийн ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлж, хүн амыг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхэд оршино.