1931 он:  МАХН-ын Төв хорооны 15 дугаар тогтоолоор Дорноговь аймагт Мал эмнэлгийн байгууллага /их эмч-1, үндэсний бага эмч-2, сестра 3 хүний бүрэлдэхүүнтэй/ байгуулагдсан.

1944 он: Аймгийн Зоо мал эмнэлгийн тасагт дунд мэргэжлийн мал зүйчээр Н.Гонгор, Н.Доржсүрэн нар ажиллаж, 1951 оноос доод мэргэжлийн мал зүйч Ч.Долгор ажилласан нь манай аймгийн анхны Зоотехникчид юм.

1960 он:  Мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори 2 их эмчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

1974 он: Мал эмнэлэг ариун цэврийн станцыг шинээр ашиглалтад оруулсан.

1990 он: Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори ашиглалтад орсон.

1998 он: Мал эмнэлгийн газар, Мал үржлийн албыг нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газрыг ХААҮ-ийн сайдын А/28 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 58 дугаар захирамжаар байгуулав.

2003 он: Хүнс, хөдөө аж ахуйн газар /Аймгийн Засаг даргын 99 дугаар захирамжаар/

2009 он: Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газар /ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 1/300 тоот зөвлөмж, Аймгийн Засаг даргын 2009 оны 31 дугаар захирамжаар/ байгуулагдав.

2013 он: МУ-ын Засгийн газрын 415 дугаар тогтоол, ҮХАА-н сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж 4 хэлтэс, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр  бүтэц орон тоог баталсан.

2015 он: МУ-ын Засгийн газрын 08 дугаар тогтоол, ХХАА-н сайдын 2015 оны А/18 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж 4 хэлтэс 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц орон тоог баталлаа.

2019 он: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог 3 алба, 19 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.