ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ТАНИЛЦУУЛГА

Зорилго: Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацыг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэхэд оршино.

Зээл олгох салбар:

1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;

2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

3.Хүнсний зоорь, агуулах;

4.Эрчимжсэн мал аж ахуй;

5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй;

6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ;

7.Модон шахмал хавтангийн үйлдвэр;

8.Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;

9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

Ангилал

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого

Зээлийн хэмжээ

Бичил

Сангаас шууд олгоно

0-100.0 сая

20.0-100.0 сая

100.0-200.0 сая төгрөг

20.0-200.0 сая

200.0 саяас дээш

20.0-300.0 сая

Жижиг

Арилжааны банкаар дамжуулан JICA-ийн санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл

300.0 сая – 1.0 тэрбум төгрөг

20.0-800.0 сая төгрөг

Дунд

1.0 – 2.5 тэрбум төгрөг

20.0-800.0 сая

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

1.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

1.Төслийн товч танилцуулга

2.Иргэн, хуулийн этгээдийн нэр

3.Үйлдвэр үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил

4. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр санхүүгийн тооцоололд тусгасан байх

5. Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл, танилцуулга

6. Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл

2.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

1. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

2. Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

3. Үйлдвэрлэлийн хүчин чадал;

4. Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

3.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

1. Бүтэц, орон тоо;

2. Ажиллагсдын мэргэжил, мэргэшил,ур чадвар;

3. Шинээр бий болгох ажлын байрны тоо.

4.Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

1. Зах зээлийн судалгаа;

2. Хэрэглэгчийн судалгаа

3.Гадаад, дотоод орчны SWOT шинжилгээ;

5.Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

1. Үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

2. Төслийн борлуулалтын орлогын тооцоо;

3. Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

4. Бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

5. Бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөө;

6. Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

7. Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

8.Хөрөнгө оруулалтын тооцоо /өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо/

9. Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа

6.Төслийн дүгнэлтэд энэ журмын 5.4-5.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЬ ТӨСӨЛД ДАРААХ МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАНА

Цахимаар материал хүлээж авах тул эдгээр хавсралт материалыг PDF файл болгон хадгалаад www.sme.gov.mn цахим хаягаар нэвтэрч файл хавсаргах хэсэгт хавсаргана.

1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

2.Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

4.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

6.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

7.Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;

8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд

үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт/ Цахим тодорхойлолт авах, шинээр байгуулагдсан бол ХХААГ-аас цаасаар авах ;

9.Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

10.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

11.Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

12.Энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;

13.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

14.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

ДАРААХ ТОХИОЛДОЛД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан

11.1.Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй,

11.2.Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй

11.3.Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон

11.4. Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй

11.5.Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал татварын өртэй

2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д заасан болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

3.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зориулалтын бусаар ашигласан;

4.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

5.Төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;

6.Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

7.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;

8.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг;

9.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн боловч харилцан хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь 2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;

10.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь нэг төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад давхардуулан ирүүлсэн;

11. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгээс илүү төсөл ирүүлсэн;