Өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргах зөвлөмж

Өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах ажилтан Д.Долгорсүрэн.

Утас: 70523937

И-мэйл: dga.hhaag@gmail.com, contact@do.mofa.gov.mn

Өрөөний дугаар: 105

Хаяг: Сайншанд сум 2-р баг Эрүүл мэндийн 125, Дорноговь аймаг.

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахим шуудан, утас, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой.

Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга 7 хоног бүрийн “Даваа – Баасан” гарагийн 09:00-17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шийдвэрлэж  байна. Удирдлага, албан хаагч, Хүнс хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тус газрын үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо тус хэлтсийн утас 70523937, болон http://do.mofa.gov.mn/ цахим хуудас, манай байгууллагын олон нийтийн сүлжээн дээрх нүүр номын  https://www.facebook.com/Dornogovi.Hhaag/ хуудас, эсвэл contact@do.mofa.gov.mn гэсэн и-мэйл хаягт цахим шуудангаар хандан илэрхийлж болно. Шаардлагатай бол өргөдөл, гомдол хүлээн авах ажилтан /Д.Долгорсүрэн/-тэй Хүнс, Хөдөө аж ахуйн газрын 105 тоот өрөөнд очиж уулзан санал хүсэлтээ амаар болон бичгээр гарган хандах боломжтой.

Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичсэн байх ёстойг анхаарна уу. Харин хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд хүн бүр тус тусын гарын үсгийг зурсан байна.

– Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан

– Өргөдөл, гомдол хүлээн авах ажилтан Д.Долгорсүрэн              

– Холбоо барих утас: 70523937

– Хаяг: Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 105 тоот өрөөнд хандана уу