ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

Байгууллагын хэмжээнд нийт-22 өргөдөл хүлээн авч бүртгэн удирдлагад танилцуулан холбогдох албан хаагч, байгууллагад шилжүүлсэн. Үүнд: ажилд орох хүсэлт-9, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт-4, хүүхэд асрах чөлөө авах хүсэлт-2, тусламж хүсэх өргөдөл-1, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай-1, төлбөр барагдуулах тухай хүсэлт-1, аварга малчны урамшуулал олгох хүсэлт-1, мал эрүүлжүүлэх бүсэд мал нийлүүлэхэд гарч буй хүндрэлийн талаар гомдол-3 тус тус ирсэн. Тус байгууллагын хүрээнд шийдвэрлэх асуудлыг хугацаанд нь шийдвэрлэж, 1 албан бичгийг ХХААХҮЯ-нд шилжүүлж хариуг бичгээр болон утсаар мэдэгдэж ажилласан. Хугацаа хэтэрсэн өргөдөл гомдол байхгүй болно. Өргөдөл гомдлын тайлан мэдээг хагас жилээр гаргаж АЗДТГ-ын ТЗУХ-т хүргүүлсэн.