Бэлчээр, тэжээл, усан хангамж

ЭРХЭМ ЗОРИЛГО: Малын үржлийн ажил үйлчилгээг сайжруулах, өндөр ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах.

БЭЛЧЭЭР УСАН ХАНГАМЖ

2020 онд Аймаг ОНХС, сум ОНХС-ийн 392 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 суманд инженерийн хийцтэй, энгийн уурхайн 36  худгийг шинээр болон сэргээн засварлаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдсэн.

       Тайлант онд нийт 23 инженерийн хийцтэй худаг, 13 энгийн уурхайн худгийг ашиглалтад оруулснаар 47,5 мянган га бэлчээрийг усжуулж  121,7  мянган толгой малыг услах боломж бүрдсэн.

 2021 онд Сум ОНХС-ийн 242.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 суманд инженерийн хийцтэй, энгийн уурхайн 13  худгийг шинээр болон сэргээн засварлаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.

       Тайлант онд нийт 6 инженерийн хийцтэй худаг, 7 энгийн уурхайн худгийг ашиглалтад оруулснаар 16,0 мянган га бэлчээрийг усжуулж  29,9  мянган толгой малыг услах боломж бүрдэнэ.