Бэлчээр усан хангамж

ЭРХЭМ ЗОРИЛГО: Малын үржлийн ажил үйлчилгээг сайжруулах, өндөр ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах.

БЭЛЧЭЭР УСАН ХАНГАМЖ

 

        2019 онд Улсын төсвийн 205.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Эрдэнэ, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдын тус бүр 2 нийт 8 инженерийн хийцтэй худгийг ашиглалтад оруулсан.

Аймаг ОНХС -ийн 24.3 сая төгрөгийн хөрөнгөөр Сайншанд суманд 1 инженерийн хийцтэй худаг, сумдын ОНХС -ийн 122.0 сая төгрөгийн хөрөнгөөр 20 инженерийн хийцтэй худаг, малчид хувийн  хөрөнгөөр 3  инженерийн хийцтэй худаг шинээр тус тус гаргасан.

          "Шинэ хөдөө-Дорноговь" төслийн 432.0 сая төгрөгийн хөрөнгөөр Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан, Иххэт, Өргөн, Мандах, Сайхандулаан сумдад тус бүр-2, нийт 16 инженерийн хийцтэй худгийг  ашиглалтад оруулсан.

          Тайлант онд аймгийн хэмжээнд нийт 48 инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулснаар 72 мянган га бэлчээрийг усжуулж, 155.0 мянган толгой малыг услах боломж бүрдсэн ба 246 гар худгийг шинээр болон  сэргээн засварласан.

Өмнөх оны усжуулсан бэлчээрийн талбайтай харьцуулахад 52.1 хувиар өссөн.

2020 онд Аймаг ОНХС, сум ОНХС-ийн 392 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 суманд инженерийн хийцтэй, энгийн уурхайн 36  худгийг шинээр болон сэргээн засварлаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдсэн.

       Тайлант онд нийт 23 инженерийн хийцтэй худаг, 13 энгийн уурхайн худгийг ашиглалтад оруулснаар 47,5 мянган га бэлчээрийг усжуулж  121,7  мянган толгой малыг услах боломж бүрдсэн.

 2021 онд Сум ОНХС-ийн 242.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 суманд инженерийн хийцтэй, энгийн уурхайн 13  худгийг шинээр болон сэргээн засварлаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.

       Тайлант онд нийт 6 инженерийн хийцтэй худаг, 7 энгийн уурхайн худгийг ашиглалтад оруулснаар 16,0 мянган га бэлчээрийг усжуулж  29,9  мянган толгой малыг услах боломж бүрдэнэ.