2020 оны Төсөл сонгон шалгаруулах дэд хороо байгуулах тухай

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО, ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд ажиллах төлөөлөл оролцогчийг төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оролцуулна.

Гишүүнд дараах шаардлага тавигдана:

  • Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
  • Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
  • Сантай бизнесийн холбоогүй;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

 

# Файлын нэр Тайлбар
1 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ.pdf ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ