10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж олгодог ТӨСЛИЙН УРАЛДААН

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд 10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж олгодог ТӨСЛИЙН УРАЛДААН нь 2022 оны 2-р сараас Дорнод, Дорноговь, Хэнтий аймгуудад, 2022 оны 5-р сараас эхлэн Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад тус тус хэрэгжиж эхэлнэ.

Энэхүү уралдаанд цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид болон
ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-дыг оролцохыг урьж байна.
Нэг аймгаас 4 байгууллагад буцалтгүй тусламж олгоно. Нэг байгууллагад олгогдох тэтгэлгийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл байна.

Горилогч нарт зориулсан удирдамжийг татаж авах холбоос: https://drive.google.com/.../1X2oCRF9R7yYBxT8UxKr.../view...
Дэлгэрэнгүй мэдээллийг 9552-6668 дугаараас авна уу.