ХҮНСНИЙ САЛБАРЫН ДЭМЖЛЭГ

         2022 онд Хоршоо хөгжүүлэх сангаас Алтанширээ сумын Олон ширээ хоршоонд “Мал чанаржуулах, махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх” чиглэлээр 1 хоршоонд 80.0 сая төгрөг, Даланжаргалан сумын Боржигон туяа хоршоонд “Мах бэлтгэх, дайвар бүтээгдэхүүн хадгалах” чиглэлээр 140,0 сая.төгрөг, Эрдэнэ сумын 1 иргэнд “Цэвэр усны үйлдвэрлэл” чиглэлээр 30.0 сая.төгрөг, 1 иргэнд “Ингэний сүү үйлдвэрлэл” чиглэлээр 10 сая. Төгрөг, Мандах сум 1 иргэнд “Ингэний сүү үйлдвэрлэл” 10,0 сая.төгрөг, 1 иргэнд “Чанартай сүү амьдралын баталгаа” сүү үйлдвэрлэлээр 20,0 сая.төгрөгийг, мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр “Цагаан сүүний буян” ХХК “Өлзий баян мод” ХХК-ний төсөл шалгаран нийт 200,0 сая.төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон. Нийт 5 сумын 2 аж ахуйн нэгж, 2 хоршоо, 4 иргэнд 490.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.