2022 ОНЫ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭ

        Дорноговь аймгийн хэмжээнд хүнс, худалдааны 403,  хүнсний үйлдвэр, цех 86, хоол үйлдвэрлэлийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 102  иргэн, аж ахуйн нэгж буюу 47 ресторан, 42 цайны газар, 4 түргэн хоолны газар, 5 кафе, 4 пицца болон бусад ЭМТөв, Цэцэрлэг, Сургуулийн 78  нийт 640 үйлдвэрлэл, үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн хүн амын хүнсний хангамжийг тооцоход хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн мах 100%, сүүний 76.3 %, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 5.4 %, хүнсний ногооны 7.27 %, төмсний 4.9 %, өндөгний 47%-ийг тус тус дотоодын үйлдвэрээр хангаж байна. 

          Орон нутгаас бэлтгэж буй хүнсний хангамжийн өсөлт /өмнөх оны мөн үеэс %/ -ийг дээрх зурагт харуулав.