2022 оны мал тооллогын дүн мэдээ

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.
Дорноговь аймгийн 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2909.4 мянган толгой мал тоологдсоны дотор 52.6 мянган тэмээ, 202.2 мянган адуу, 131.5 мянган үхэр, 1244.9 мянган хонь, 1278.2 мянган ямаа тоологджээ. Нийт малын тоо өмнөх оноос 7.4 хувь буюу 202.6 мянган толгойгоор өслөө.
Мал сүргийн тоог таван төрлөөр авч үзвэл тэмээ 8.9 хувь, адуу 10.0 хувь, үхэр 11.3 хувь, хонь 7.5 хувь, ямаа 6.7 хувиар тус тус өссөн байна.
Сүргийн бүтцэд ямаа 43.9 хувийг, хонь 42.8 хувийг, адуу 6.9 хувийг, үхэр 4.5 хувийг, тэмээ 1.8 хувийг тус тус эзэлж байна.
Аминдаа малтай 5885 өрх байгаагийн 79.1 хувь буюу 4653 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх байна.
1000-2000 малчин өрхийн тоо 776 болж өмнөх оноос 114 өрхөөр буюу 17.2 хувиар, 2001-ээс дээш малтай малчин өрх 73 болж өмнөх оноос 16 өрхөөр буюу 28.1 хувиар нэмэгджээ.
2022 онд 7292 малчин бүртгэгдсэний 409 буюу 5.6 хувь нь туслах малчин байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 16-34 насны хүн ам 25.7 хувь, 35-54 насны хүн ам 53.0 хувь, 55+ дээш насны хүн ам 21.3 хувийг эзлэж байна.
Малчдын 4362 буюу 59.8 хувь нь зээлтэй, 2624 буюу 36.0 хувь нь нийгмийн даатгалд, 4959 буюу 68.0 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.