ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ДЭМЖЛЭГ

       2022 онд усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл олгохоор шийдвэрлэж тус аймгаас хүнсний ногооны чиглэлээр 1 хоршоонд 26,8 сая.төг, 4 иргэнд 42,8 сая.төг нийт 69,6 сая.төгрөгийн хөнгөлттэй зээлд хамрагдсан.

        Мөн Хоршоо хөгжүүлэх сангаас Сайншанд сум 1 ААН-д “4 улирлын хүлэмж” төсөлд 50,0 сая, Эрдэнэ сум 1 иргэнд “Газар тариалан Өвлийн хүлэмж” төсөлд 30 сая, 1 иргэнд “Хүнсний зоорь, агуулах ажиллуулах” төсөлд 20 сая.төгрөг,  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд “Дорнын наран өргөө” ХХК-нд “Хүнсний агуулах зоорь” төсөлд 100,0 сая.төгрөгийн тус тус олгосон. Нийт 1 хоршоо, 2 аж ахуйн нэгж, 6 иргэнд 269,6 сая.төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.