2022 ОНЫ ТАРИАЛАЛТЫН МЭДЭЭ

     Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2022 оны тариалалтын мэдээгээр нийт 138 га-д тариалалт хийгдсэн. Үүнээс: төмс 25.838 га-д, хүнсний ногоо 63.3 га-д, малын тэжээл 33.90 га-д,  жимс,жимгэнэ 15.20 га-д тариалж нийт 560.8 тн буюу төмс 125.2 тн хүнсний ногоо 402.2 тн, малын тэжээл 32 тн, жимс жимсгэнэ 1.483 тн-ыг тус тус хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад тариалсан талбайн хэмжээ 29 %-иар, ургац 33,2 хувиар өссөн.
       Тариалалт, ургац хураалтын төлөвлөгөөт даалгаврыг төмс 143,5%, хүнсний ногоо 131,8%, малын тэжээлийн ургамлыг 226%, жимс жимсгэнэ 76% биелүүлсэн ба хураан авсан ургац төмс 70,7%, хүнсний ногоо 83,4%, малын тэжээл 84,2%-тай   биелүүлсэн.