Байгууллагын бүтэц орон тоо, цалинг шинэчлэн тогтоох тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2022 оны 01 дүгээр сарын 17 өдөр                                              № А/01                                                        Дорноговь аймаг Сайншанд сум

Байгууллагын бүтэц орон тоо,
цалинг шинэчлэн тогтоох тухай

     Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"- Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам" Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох журам" Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, "Төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 9 дүгээр хавсралт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/63 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Албан хаагчдын цалин, нэмэгдлүүдийг 2 дугаар хавсралтаар тогтоосугай.
3. Албан хаагчдын ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг өдрийн 4000 төгрөгөөр тооцон олгосугай.
4. Энэхүү тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн холбогдох тооцоог хийж, цалин нэмэгдлүүдийг тооцож олгохыг нягтлан бодогч (Отгонбулаг)-д зөвшөөрсүгэй.
5. Тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны А/08 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.НАРАНБОЛД