Журам батлах тухай /"Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                                                                                                         Улаанбаатар хот

Дугаар А/602/A/393/A/689

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай лабораторийн болон хүний нөөцийн чадавхи бүрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Биоаюулгүй байдлын үндэсний хороонд үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Я.Амаржаргал), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Ганболд) нарт тус тус даалгасугай.

4. “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

                        ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД  Т.МӨНХСАЙХАН

                        ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД  З.МЭНДСАЙХАН

                        БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД   Д.САРАНГЭРЭЛ


Журам батлах тухай /"Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам/