Журам батлах тухай /Улсын шилдэг хоршоог шалгаруулах, шагнах журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                        Улаанбаатар хот

Дугаар А-295

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Улсын шилдэг хоршоог шалгаруулах, шагнах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газар /Я.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

3. Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН


Журам батлах тухай /Улсын шилдэг хоршоог шалгаруулах, шагнах журам/