Журам батлах тухай /Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх журмыг 1 дүгээр, сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам/

ТАРИМАЛ УРГАМЛЫН ШИНЭ СОРТЫГ НЭРЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмын зорилго нь таримал ургамлын шинэ сортын нэрэнд тавигдах шаардлага, нэрийг бүртгүүлэхээр хүсэлт гаргах, нэрэнд шүүлт хийх, нэрийг хадгалах, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. СОРТЫН НЭРЭНД ТАВИХ ШААРДЛАГА

2.1. Таримал ургамлын шинэ сортын бүтээгч нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 12.3.2-т заасны дагуу өөрийн бүтээсэн шинэ сортдоо оноосон нэр өгнө.

2.2. Шинэ сортод өгсөн оноосон нэр нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан шаардлагыг хангасан байна:

2.2.1. санал болгосон нэр нь кирилл болон латин үг, үсэг болон араб тоогоор илэрхийлэгдсэн байх;

2.2.2. шинэ сортын нэрийг 3 ба түүнээс дээш үгээр, эсхүл дан тоогоор  илэрхийлэхгүй;

2.2.3шинэ сортын нэрийн эхэнд үг, үсгийн дараа нь тоон илэрхийлэл байх;

2.2.4шинэ сортын нэрний үг, үсэг болон тоон илэрхийллийн хооронд нэг зай авах;

2.2.5гадаад үг, үсгээр илэрхийлэгдсэн сортын нэрийг  кирилл үг, үсэгт шилжүүлсэнтэй нь хамт ирүүлэх;

2.2.6. шинэ сортын нэрийг үсгээр илэрхийлсэн бол томоор бүх үсгийг томоор, зайгүй бичих. Жишээлбэл: "УБ" гэх мэт;

2.2.7 шинэ сортын нэрийг үгээр илэрхийлсэн бол эхний үсэг нь томоор бичигдсэн байх. Жишээлбэл: "Дархан 134" гэх мэт;

2.2.8. шинэ сортын нэр нь хоёр буюу түүнээс дээш холбоо үгээр илэрхийлэгдэх бол дараах байдлаар бичигдсэн байх;

2.2.8.1. хоёр дахь үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол түүнийг эхний үгийн араас шууд залгаж бичих;  Жишээлбэл: "Улаанбаатар 312" гэх мэт;

2.2.8.2. хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол эхний үгийн араас  зураас /-/зурж томоор бичсэн байх; Жишээлбэл: "Дархан-Уул 110"  гэх мэт;

2.2.9. хуулиар хориглоогүй нэр байх.

ГУРАВ. ШИНЭ СОРТЫН НЭРИЙГ ХАДГАЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ

3.1. Сорт бүтээгч нь шинэ сортын бүтээгчийн эрх авах тухай хүсэлт гаргахаас өмнө тухайн шинэ сортыг нэрлэхээр санал болгож байгаа нэрэнд шүүлт хийлгэх, хадгалуулах тухай хүсэлтээ Хүснэгт 1-ийн дагуу тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. 

Хүснэгт 1. Санал болгож байгаа нэрэнд шүүлт хийлгэх, хадгалуулах тухай хүсэлт

Үзүүлэлт

Утга /энэ хэсгийг бөглөнө үү/

1.

Хүсэлт гаргаж буй байгууллагын нэр

 

2.

Сортод санал болгосон нэр

 

3.

Төрөл, зүйл

 

4.

Ботаникийн нэр

 

5.

Хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минут

 

6.

Цахим шуудангийн хаяг, утасны дугаар

 

7.

Хүсэлт гаргагчийн нэр

 

8.

Гарын үсэг

 

3.2. Энэ журмын 3.1-д заасан хүсэлтэд аж ахуй, биологийн үнэ цэнийг /VCU/ сорт сорилтын дүнгээр тогтоосон тайланг хавсаргана.

 

3.3 Хүсэлтийг цахимаар гаргана.

 

3.4[1]. хүсэлтийг цаасаар ирүүлсэн тохиолдолд хүсэлт бүртгэх дэвтэрт бүртгэж хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минутыг сортын бүтээгчийг байлцуулан тэмдэглэж, энэ журмын хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар бүхий тодорхойлолтыг үйлдэж, сортын бүтээгчид өгнө;

3.4. Энэ журмын хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар бүхий санал болгосон нэрийг хүлээн авсан тухай тодорхойлолтыг  сортын бүтээгчийн бүртгэлтэй цахим хаягт илгээнэ.  

Хүснэгт 2. Сортод санал болгосон нэрийг хүлээн авсан тухай тодорхойлолт

Үзүүлэлт

Утга /энэ хэсгийг бөглөнө үү/

1.

Сортод санал болгосон нэр

 

2.

Төрөл, зүйл

 

3.

Ботаникийн нэр

 

4.

Хүсэлт гаргасан огноо

 

5.

Хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут

 

6.

Бүртгэлийн дугаар

 

7.

Хүсэлт гаргагчийн нэр

 

8.

Тодорхойлолт гаргасан хүний албан тушаал, нэр

 

9.

Гарын үсэг

 

10.

Тодорхойлолт гаргасан огноо

 

 

ДӨРӨВ. ШИНЭ СОРТЫН НЭРЭНД ШҮҮЛТ ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ

4.1. Шинэ сортын бүтээгчийн санал болгосон нэрэнд шүүлт хийх хугацаа нь хүсэлт гаргасан өдрөөс 3 сараас доошгүй байна.

4.2. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал болгосон нэрийг дараах аргаар шүүлт хийнэ:

4.2.1.үндэсний сортын бүртгэлээс шүүх;

4.2.2. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14.12 заасны дагуу шинэ сортын шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хамтран ажиллаж байгаа бусад орны эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

4.3. Cанал болгосон сортын нэр нь дараах болзлыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд тухайн нэрийг хадгалсан тухай баталгаажуулалтын хуудас энэ журмын хүснэгт 3-т заасны дагуу сортын бүтээгчийн бүртгэлтэй цахим хаягт илгээнэ:

4.3.1. шинэ сортын нэр нь үндэсний сортын бүртгэлд бүртгэлтэй бусад сортын нэртэй давхардаагүй нь тогтоогдвол;

4.3.2. санал болгосон сортын нэр нь энэ журмын 4.2.2-т заасан бусад улсад бүртгэлтэй сортын нэртэй давхцаагүй тухай хариу мэдэгдэл ирсэн бол.

Хүснэгт 3. Санал болгосон сортын нэрийг хадгалсан тухай  баталгаажуулалт

Үзүүлэлт

Утга /энэ хэсгийг бөглөнө үү/

1.

Сортод санал болгосон нэр

 

2.

Төрөл, зүйл

 

3.

Ботаникийн нэр

 

4.

Хүсэлт гаргасан огноо

 

5.

Хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут

 

6.

Бүртгэлийн дугаар

 

7.

Хүсэлт гаргагчийн нэр

 

8.

Баталгаажуулалт гаргасан хүний албан тушаал, нэр

 

9.

Гарын үсэг

 

10.

Баталгаажуулалт гаргасан огноо

 

 

4.4 Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах мэдээллийг цахим хуудастаа байршуулна:

4.4.1. Санал болгосон нэр

4.4.2. Хүсэлт  гаргасан сортын бүтээгчийн нэр

4.5. Сортын бүтээгчийн эрхээр хамгаалуулах хүсэлт гаргасан сортын нэрс давхардсан тохиолдолд эхэлж илгээгдсэн сортын нэр нь давуу эрхтэй.

4.6. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сүүлд илгээгдсэн давхардсан нэрний оронд өөр нэрийг ажлын 10 хоногт багтаан санал болгохыг уг сортын бүтээгчээс шаардана.

4.7. Энэ журмын 4.6-д заасан хугацаанд өөр нэр санал болгоогүй бол хүсэлт гаргаагүйд тооцно. 

4.8. Өөр нэр санал болгосон бол энэ журмын 4.3, 4.4-т заасан ажиллагаа хийгдэнэ.

ТАВ. ШИНЭ СОРТЫН НЭРИЙГ ХАДГАЛАХ ХУГАЦАА

5.1. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаажуулсан сортын нэрийг баталгаажуулсан өдрөөс эхлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 16.4-т заасны дагуу сортын бүтээгчийн эрхийг олгох хүртэлх хугацаанд хадгална.

5.2. Шинэ сортын нэрийг хадгалсан талаарх мэдээллийг цахим хуудастаа байршуулж, энэ журмын 4.2.2-т заасны дагуу хамтран ажиллаж байгаа бусад орны эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

ЗУРГАА. ШИНЭ СОРТЫН НЭРИЙГ БҮРТГЭХ

6.1. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 16.4-т заасны дагуу тухайн сортын бүтээгчийн эрх олгосон өдрөөр тухайн сортын нэрийг бүртгэсэнд тооцно.

6.2. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 18.3-т заасны дагуу сортын бүтээгчийн эрх олгоогүй бол бүртгэхгүй.

6.3. Бүртгэсэн болон  хассан сортын нэрийг цахим хуудастаа мэдээлэх ба энэ журмын 4.2.2-т заасны дагуу хамтран ажиллаж байгаа бусад орны эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

ДОЛОО. СОРТЫН НЭРИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

7.1. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 15.2-т заасны дагуу сортын бүтээгчийн эрх дуусгавар болсон нь сортын нэрийг  ашиглах эрхийг хөндөхгүй.

НАЙМ. СОРТЫН НЭРИЙН БҮРТГЭЛ

8.1. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сортын нэрийн цахим бүртгэлийг хариуцан тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулна.

8.2. Сортын нэрийн цахим бүртгэл нь нийтэд нээлтэй байна.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - СОРТЫГ СОРИХ, СОРТЫН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ.pdf
2 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх журмыг 1 дүгээр, сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам_.pdf