ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хөгжлийн шийдэл ТББ-ын "Best" хөтөлбөртэй хамтран Сайншанд сумын худалдаа, хоол үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, ахуй үйлчилгээний салбарын ажилтныг чадавхжуулах сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сайншанд суманд зохион байгууллаа.
Сургалтад урилгаар "Хужирт тур" ХХК-ны Үйлчилгээний албаны дарга Т.Батдорж оролцон "Үйлчилгээний стандарт, ур чадвар харилцаа хандлага" сэдвээр мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Эрдэнэмөнх "Ажил олгогчын урамшуулал, төсөл хөтөлбөр" сэдвээр, аймгийн Үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Э.Тунгалаг "Аймгийн үсчин, гоо засалчдын холбооны 2022 оны үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хүргэлээ.
Урилгыг хүлээн авч оролцсон нийт үйлчилгээ эрхлэгч болон илтгэгч нартаа Талархал илэрхийлье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР.