ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Худалдан авагчийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчилгээг зохион байгуулах
Үйлчлүүлэгч хоорондоо зай, дараалал барих тэмдэглэгээг хийж байршуулах
Дэлгүүрийн орох хэсэгт үйлчлүүлэгчийн биеийн халууныг нь үзэж, хяналт тавих
Дэлгүүрийн орох, гарах хэсгүүдэд гар ариутгагч бодис, нэг удаагийн цаасан алчуур байршуулах
Өөртөө үйлчлэх хэсэгт идэхэд бэлэн бүтээгдэхүүн, талх нарийн боовны бүтээгдэхүүнийг ил задгай худалдан борлуулахгүй байх, нэг удаагийн бээлий, гялгар уут, цаасан сав баглаа боодлыг хангалттай хэмжээгээр байршуулах
Үйлчилгээний ажилтнуудыг халуун хэмжигч хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалтаар хангах
Аль болох бэлэн бус төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлэх, дэмжих
Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих
Үйлчлүүлэгчдэд зай барьж үйлчлүүлэх, гараа тогтмол угаах санамж, мэдээллийг өгөх
Үйлчлүүлэгч өөрсдийн цэвэр тор, савтай үйлчлүүлэх санамж, зөвлөмжийг харагдахуйц газар байршуулах

 

Эх үүсвэр: “Ковид -19 ба хүнсний аюулгүй байдал: Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж”. 2020.04-р сар. ДЭМБ, ДХХААБ