НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Сайншанд сумын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор “Нөөцийн мах хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах” үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газар болон “Суман Зурхай” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Нөөцийн махыг 3-5 кг-аар савлан хонины мах-8000, үхрийн мах-10000 төгрөгөөр Сайншанд сумын Таван-Эрдэнэ, Баруун дэнж, Арвижих хүслийн ундарга, Чандмань бөөний төв/Марал Шанд/  дэлгүүрээр худалдаалж байна.