ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА 2022 ОНЫ 07 САРЫН 06 ӨГЛӨӨ 08:30 ЦАГТ ХААГДЛАА

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ

ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

       Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

         ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна. 

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт:                                                     Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа:                                                          5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:       12 хүртэл сар
  • Зээлийн хүү:                                                                 3 хувь

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байх
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хэлнэ.

Зээл олгох салбар:

  • 1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
  • 2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
  • 3.Хүнсний зоорь, агуулах;
  • 4.Эрчимжсэн мал аж ахуй;
  • 5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй;
  • 6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ;
  • 7.Модон шахмал хавтангийн үйлдвэр;
  • 8.Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;
  • 9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

Ангилал

Ажилчдын тоо

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого

/төгрөг/

Зээлийн хэмжээ /төгрөг/

доод

Дээд

1

Бичил

1-9

Сангаас шууд олгоно

0-100 сая хүртэл

20,000,000

100,000,000

100-200 сая хүртэл

20,000,000

200,000,000

200 саяас  дээш

20,000,000

300,000,000

2

Жижиг

10-49

Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн  санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”

300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл

20,000,000

800,000,000

Дунд

50-199

1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль”-д заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • https://sme.gov.mn/news/162039781594431 веб хуудас,
  • “Дорноговь аймаг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар” пэйж хуудас,
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар”- ын “70523937, 96967196”  дугаарын утсаар лавлана уу.
  • Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг хүсвэл төсөл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудад шууд хандана.
  • ЖУРАМ-тай танилцах бол ЭНД ДАРНА УУ.

ЗААВАР БИЧЛЭГ: (cc) тайлбар subtitle

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

2022.06.06