НОГООЧДЫГ ЦАХИМ СИСТЕМД БҮРТГЭХ, МӨНГӨН БОЛОН МӨНГӨН БУС УРАМШУУЛЛЫН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

       Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох бэлтгэл ажлыг хангах сургалт 2022 оны 08 сарын 17-ний өдөр Сайншанд суманд зохион байгуулагдлаа.
Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Замын-Үүд, Мандах, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ зэрэг 13 сумдын Газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хүнсний ногооны тариалан эрхлэгч нийт 62 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.
Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнс, ургамал, үр сортын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даариймаа болон аймгийн Татварын хэлтсээс мэдээлэл танилцуулж цахим системийн дадлага ажлыг зохион байгууллаа.
Цахим системд бүртгэлээ үүсгээгүй тариаланч та сумын Хөдөө аж ахуйн тасгийн Газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан 2022 оны 09 дүгээр сарын 01- ний дотор бүртгэлээ үүсгэн баталгаажуулна уу.
https://plant.mofa.gov.mn/

Холбоотой мэдээлэл : ТАРИАЛАНЧ ТА ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Холбоотой мэдээлэл : ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ, МӨНГӨН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГА

Холбоотой мэдээлэл : НОГООЧДОД ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛЛЫН МАТЕРИАЛЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХҮЛЭЭН АВНА

Холбоотой мэдээлэл : ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ УРАМШУУЛЛЫН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГA