НОГООЧДОД ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛЛЫН МАТЕРИАЛЫГ 09 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС ХҮЛЭЭН АВНА.

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас Хүнсний ногоочдоо дэмжиж, 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоо тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урамшууллыг олгохоор болсон.
2022 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.
Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь
  • Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (Plant.gov.mn) тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
  • Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой юм.
Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.
Иймд Тариалан эрхлэгч та бүхэн хуваарийн дагуу өөрийн харьяа сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт хандан /Plant.mofa.gov.mn/ цахим системийн бүртгэлээ хийлгэж баталгаажуулна уу.

Холбоотой мэдээлэл : ТАРИАЛАНЧ ТА ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР