Бог малын бэлчээр

Зун, намрын бэлчээр сонголт, малын хариулга, маллагааны гол зорилго нь малд тарга хүчийг сайтар авхуулж, өвөл хаврын цагийг хорогдол багатай давах явдал байдаг.
Хонь, ямаанд зун, намрын улиралд уулархаг хярын ар хоолой, хөндий, жижиг ухаа, толгод, алсын сэрүүн салхитай дэнж, хуурай хөрстэй ойт хээр, хээрийн бүсийн бэлчээр тохиромжтой.
Түүнчлэн ерхөг, дааган сүүл, агь, хиаг, хазаар өвс, мангир, царгас, шувуун хөл, зогдор улалж мэтийн өвс ургамалтай бэлчээр илүү зохимжтой.
Ямаа зонхилсон сүрэгт уулын хярын сархиагт аараг, хад чулуутай бариулт бүйлс, харгана, боролзой зэрэг сөөг мөн үет ба сонгинолог ургамлууд ургасан бэлчээрийг сонгоно.