БНСУ-д ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

      БНСУлсад бизнес эрхэлж буй залуусыг дэмжих, Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2022.10.05-11-нд БНСУ-ын Сөүл хотноо “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2022, БНСУлсад” үзэсгэлэн худалдааг дараах төрлөөр зохион байгуулна.
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүн /бусад/ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

----------------------------------------------------
#Ерөнхий_зохион_байгуулагч:
- Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар
- БНСУ дахь ТББ-ын нэгдсэн зөвлөл
- “Мишээл Экспо” ХХК

-----------------------------------------------------
2022.10.05-11-нд
----------------------------------------------------
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх:
Утас: 88077064, 89087788