ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗЭЭЛ, ТӨСЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Н.ЭНХТӨР-Р АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

     2022 онд ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дорноговь аймагт нийт 18 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээр 13 аж ахуйн нэгжийн 1.470.987.780 төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системд баталгаажуулан судлаж байна.

  • Төсөл сонгол шалгаруулалтын эхний 2 үе шатны судалгааны дараах байдлаар 8 төслийн 866.891.780 төгрөгийн хүсэлт тэнцэж үлдээд байна.
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд төслийн нарийвчилсан судалгааг хийж, төсөл хэрэгжих бодит байдлыг газар дээр нь судлаж, танилцлаа.

Мөн тус ажлын хэсэг нь Хөгжлийн шийдэл ТББ-ийн Дорноговь аймаг дахь салбарын зөвлөхүүдтэй уулзаж ЖДҮҮ эрхлэгчдийг хэрхэн чадавхжуулах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

  • 2020 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан "Цацын булаг" ХХК, "Говийн хөх тэнгэр" ХХК-ний үйл ажиллагаатай танилцах, зөрчилтэй зээлийг барагдуулах талаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай уулзаж ажиллалаа.
  • Мөн Дорноговь DTV телевизэд төсөл сонгон шалгаруулалтын талаар ярилцлага өгөв.