САЛБАРЫН СУДАЛГААНЫ ХУРААНГУЙГ ЦУВРАЛААР ХҮРГЭЖ БАЙНА - 1

   1. Экспортыг дэмжих төсөл нь экспортын өрсөлдөх чадвар, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор экспортлогч болон экспортлох зорилготой аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг билээ.
Төслийн хүрээнд олон улсын нэр хүндтэй IBIS World судалгааны байгууллагаас гаргасан судалгааны тайлангуудыг цувралаар хүргэх ажлыг санхүүжүүлэн ажиллаж байна. Эдгээр судалгааны тайлан нь тухайн салбарын өрсөлдөөн, цаашдын чиг хандлага төдийгүй салбарын нарийвчилсан статистик мэдээллийг багтааснаараа онцлогтой юм.
   2. Хятадын хонь, үхрийн аж ахуйн салбарын судалгаа
2020 онд хийгдсэн энэ судалгаа нь Хятадын хонь, үхрийн аж ахуй нь хонь, үхэр, адуу, луус, илжиг, тэмээ болон бусад мал аж ахуйн фермүүдийг багтааснаараа онцлогтой. Энэ салбарт шинэхэн сүү, цөцгийн тос, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүнийг мөн хамруулдаг. Түүнчлэн уг судалгаанд үслэг эдлэл боловсруулах, малын дэл, сүүл боловсруулах зэрэг зарим дайвар бүтээгдэхүүний үндсэн боловсруулалтыг багтаажээ.
Судалгааны тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг edpresearch@edp.mn и-мэйл хаягт хандан авна уу.