УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

Нарийн ногоо, цэцэгт ургамал тариалах УХААЛАГ хүлэмжийн нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай санаачилга, УИХ-ын 36-р тогтоол, ҮАБЗ-н зөвлөмж зэрэг хүнсээ дотоодоосоо бүрэн хангадаг болох зорилтын хүрээнд дэвшилтэт технологи болох гидропоник систем буюу хөрсгүй технологид суурилсан #ХҮЛЭМЖИЙН аж ахуйг хөгжүүлэх төсөл, өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг төсөл нь нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан, Монгол орны нөхцөлд тохирсон, бүрэн автомат гэдгээрээ онцлог юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн халаалт, хөргүүрийн системд ашиглаж, ашиглалтыг зардлыг бууруулах зорилготой юм.