“ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЖДҮ САЛБАРТ” форум зохион байгуулагдана.

USAID Mongolia санхүүжилттэй BEST хөтөлбөр нь “ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЖДҮ САЛБАРТ” форумыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.
ФОРУМЫН ЗОРИЛГО: Төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн сэргэлтийн бодлогын ЖДҮ салбарт үзүүлэх үр нөлөөг оролцогч талуудтай хэлэлцэж, санал дүгнэлтийг бодлого тодорхойлогчдод хүргэх.
Хаана: Цахимаар / BEST program пэйж LIVE/
Хэзээ: 2022 оны 9 дүгээр сарын 29, Пүрэв гараг /09:00 – 12:40/
ГОЛ ИЛТГЭЛҮҮД:
• Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал ЖДҮ салбарт нөлөөлөх нь
• Шинэ Сэргэлтийн Бодлого: ЖДҮ салбарын боломжууд
• Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн ба ирээдүй
• Эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөр: Хэрэгжилт ба үр нөлөө
• ЖДҮ салбарын олон улсын сайн туршлага
• ЖДҮ салбарын хөгжлийн эко системийг бүрдүүлэхэд анхаарах зүйлс
Утас: 75572210, 94389559, 95826336, 95873443