ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЙМГИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

✅Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 07-оос 07 дугаар сарын 06-ны хооронд цахимаар хүлээн авсан.
✅Дорноговь аймгийн хувьд цахимаар 4 сумын 13 аж ахуйн нэгж, байгууллагаас /Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр-3, Эрчимжүүлсэн Мал аж ахуй чиглэлээр-3, Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр-2, Хүнсний ногоо зоорь, агуулах-2, Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр -3/ нийт 5 салбарт 1,471,0 сая.төгрөгийн зээл хүссэн төсөл илгээгджээ.
Дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 4 аж ахуйн нэгж байгууллагын 540,0 сая.төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/436 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 4 төслийг хэлэлцэн үнэлгээ өгч, 4 шатлалын үнэлгээг нэгтгэн эрэмбэллээ.