НАМРЫН БҮХ НИЙТИЙН МОД ТАРИАЛАЛТЫН НЭЭЛТ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сайншанд сумын хэмжээнд 3 сая мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. ✅Уг ажлын хүрээнд Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн дагуу “Эко хот – 2022” зорилтот жил болгон зарласан.