BEST хөтөлбөрийн хүрээнд БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2022-2023) Дорноговь аймагт хэрэгжиж эхэллээ.

BEST хөтөлбөрийн хүрээнд БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2022-2023) Дорноговь аймагт хэрэгжиж эхэллээ. Өргөдлийн маягт хүлээж авах хугацаа: 2022.10.19-2022.11.02-ны 17:00 цаг хүртэл 10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тэтгэлэг
Тэтгэлэг горилогчдод зориулсан заавар, удирдамжийг доорх холбоосоос татаж авна уу. https://rb.gy/sw0wbz
Өргөдлийн маягт бөглөх холбоос: https://rb.gy/5mas5q
Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
Цаашид тогтвортой хөгжих ч банк болон бусад эх үүсвэрээс зээл, санхүүжилт авах боломжгүй ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид;
ЖДБ-ийг дэмжих зорилго бүхий төрийн сангуудыг ил тод, нээлттэй болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ.
Горилогч нь өргөдлийн маягтын хамт дараах материалуудыг илгээх шаардлагатай:
ЖИЖИГ ДУНД БИЗНЕС: Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
Хуулийн этгээдийн сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх давлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
Хуулийн этгээдийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа;
Захирлын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
ГАРААНЫ БИЗНЕС:
Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
Хэрвээ 1-с дээш үүсгэн байгуулагчтай бол тухайн нэг хүнийг захирлаар томилсон хурлын шийдвэр;
Үүсгэн байгуулагчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа. Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлтэй бол хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
Үүсгэн байгуулагчийн сүүлийн 12 сарын дансны хуулга;
Үүсгэн байгуулагчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
Үүсгэн байгуулагчийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
Хэрвээ тухайн гарааны бизнес тэтгэлэгт шалгарвал дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай:
Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА:
Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
Байгууллагын сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
Байгууллагын гэрчилгээний хуулбар;
Байгууллагын дүрмийн хуулбар;
Байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
ТББ-ийн гишүүдийн бүртгэл (зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ-д хамааралтай).
Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжаас болон Дорноговь салбарын: 7557-2210; 9438-9559; 9587-3443; 9582-6336 дугаараар холбогдоно уу.