ХҮНСНИЙ НОГООНЫ УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Урамшуулалд хамрагдах тариаланчид дараах шаардлагыг хангасан байх ёстой:
✔️Байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, сармис, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо тариалдаг
✔️Газрын мэдээллийн нэгдсэн системд (https://egazar.gov.mn/) бүртгэлтэй байх,
✔️Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (https://plant.mofa.gov.mn/) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
✔️Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (https://ebarimt.mn/) үүсгэн баталгаажуулсан байх
Хүсэлтийг тухайн сард нэг удаа авах учир мэдээллээ сайн шалгаад "Хүсэлт" хэсгийг сайн нягталж байж илгээнэ үү.
2022 оны 08 дугаар сар, 09 дүгээр сарын урамшуулалын хүсэлтийг 10 дугаар сарыг дуустал, 10 дугаар сарын хүсэлтийг журмын дагуу 11 дүгээр сарын 1-10-ны хооронд хүлээн авч байгаа тул ТАРИАЛАНЧ та хүсэлтээ илгээж урамшуулалдаа хамрагдана уу.