"ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭ-2022"

Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны “Хоршоодын хөгжлийн үнэлгээг зохион байгуулах тухай” тушаалаар хөгжлийн үнэлгээ хийх удирдамж, аргачлалыг баталсны дагуу улсын хэмжээнд Хоршоодын хөгжлийн үнэлгээ зохион байгуулагдаж байна.
Дорноговь аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 17-наас 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хоршооны үнэлгээ хийгдэх тул Хоршоологчид та бүхэн харьяалагдах сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Хоршоо хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож үнэлгээгээ хийлгэнэ үү.
Энэхүү арга хэмжээ нь Хоршоодын хөгжлийн түвшинг тодорхойлж, цаашид хоршооны салбартаа баримтлах бодлого, арга хэмжээг төлөвлөх зорилготой юм.