"ШИЛМЭЛ МАЛ-2022" ГОЙД, АШИГ ШИМТ МАЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Шилмэл малын үзэсгэлэн худалдаа нутгийн шилмэл омгийн адуу, махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн үхэр, бүдүүн ноост хонь, бүдүүвтэр ноост хонь, ууцан сүүлт хонь, нарийн нарийвтар ноост хонь, ноолуурын чиглэлийн ямаа, сүүний ямаа гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн худалдаанд Адуу, ямааны төрөлд Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайхандулаан сумын 8 малчин өрхийн 12 толгой мал оролцож Дэлгэрэх сумын малчин Н.Санжид-н Дэлгэрэхийн улаан омгийн эм ямаа "ГОЙД АШИГ ШИМТ МАЛ"-р шалгарлаа.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгаа төлөөлөн оролцсон нийт малчиддаа талархал илэрхийлье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР.