"ИНГЭЖ ШИНЭЧИЛЬЕ-2022" ШИНЭ САНААНЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн санаачилгаар салбарын хөгжлийг дэмжих "Ингэж шинэчилье-2022" шинэ санааны уралдаан зарлалаа.
Тус уралдаан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, оновчтой шийдэл, шинэ санаачилгыг дэмжиж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үр ашиг өндөр үйлдвэрлэл, үйлчилгээний инновацыг төрийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
Уралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, байгууллагуудын нийт төрийн албан хаагчид оролцох бөгөөд оролцогчдын дэвшүүлсэн шинэ санааг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна.
Салбарын нийт албан хаагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Оролцогч дэвшүүлж буй шинэ санаагаа https://forms.gle/HaY4CxMwWoFEZxAU6 цахим форм ашиглан илгээнэ үү.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг https://mofa.gov.mn/.../pn6g.../637df2265a63e87dbc527344.pdf үзнэ үү.