ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ГОВИЙН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэсэн 4 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албан хаагчид, малчдын төлөөлөл, хоршоод, жижиг, дунд үйлдвэрлэгчид, НҮБ-ын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид нийт 120 гаруй төлөөлөгчдийг хамруулсан “Ногоон, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги”- Говийн бүсийн хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Байгаль орчин хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар нээж, НҮБ-ын ХХААБ-ын бодлогын ахлах шинжээч, доктор Ц.Энх-Амгалан болон зөвлөх багийн шинжээч нар тухайн сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Мөн хэлэлцүүлэгт аймгууд ойрын 5 жилд тогтвортой хөгжүүлэх боломжтой өөрсдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг тодорхойлон танилцуулснаас гадна тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч буй бэрхшээл ба сорилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, бүтээмж, технологи, инновац түүнчлэн санхүүжилтийн төлөвөө тодорхойлон нөлөөг бууруулах, дасан зохицох арга зам болон салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагыг аймаг тус бүр тодорхойлон хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Дорноговь аймгаа төлөөлөн Төрийн байгууллагын 6, Үйлдвэр эрхлэгч 10 хүн оролцлоо. Мөн Үйлдвэр эрхлэгчдийг "Дундговьд үйлдвэрлэв" төвтэй танилцууллаа.

Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэсэн 4 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албан хаагчид, малчдын төлөөлөл, хоршоод, жижиг, дунд үйлдвэрлэгчид, НҮБ-ын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид нийт 120 гаруй төлөөлөгчдийг хамруулсан “Ногоон, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги”- Говийн бүсийн хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Байгаль орчин хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар нээж, НҮБ-ын ХХААБ-ын бодлогын ахлах шинжээч, доктор Ц.Энх-Амгалан болон зөвлөх багийн шинжээч нар тухайн сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Мөн хэлэлцүүлэгт аймгууд ойрын 5 жилд тогтвортой хөгжүүлэх боломжтой өөрсдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг тодорхойлон танилцуулснаас гадна тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч буй бэрхшээл ба сорилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, бүтээмж, технологи, инновац түүнчлэн санхүүжилтийн төлөвөө тодорхойлон нөлөөг бууруулах, дасан зохицох арга зам болон салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагыг аймаг тус бүр тодорхойлон хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Дорноговь аймгаа төлөөлөн Төрийн байгууллагын 6, Үйлдвэр эрхлэгч 10 хүн оролцлоо. Мөн Үйлдвэр эрхлэгчдийг "Дундговьд үйлдвэрлэв" төвтэй танилцууллаа.