"ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-нд НЭГДЛЭЭ.

✅“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэдэг.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна.
✅Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос санаачлан аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудыг идэвхийлэн уриалж, тэмдэглэн өнгөрүүлдэг.