ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Өмнөговь аймагт 2022 оны 12-р сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулагдаж Дорноговь аймгийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөнөөр:
✅Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа
✅ Монгол тэмээ судалгаа шинжилгээний ажил, цаашдын зорилт
✅"Буурын бохины судалгааны ажлын үр дүн
✅ Ингэний сүүн ашиг шим зэрэг сэдвүүдээр Монгол улсын зөвлөх, мал зүйч, судлаач, докторууд, мөн харьяа яамны холбогдох газрын мэргэжилтэн шинжээч нар илтгэл тавьлаа. Тус зөвлөгөөнөөс мөн хурдан тэмээ уяачдад цол олгох журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг санал асуулга явагдсан бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч танилцуулагдсан юм.