МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ДОРНОГОВЬ АЙМГААС МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Туулай жилийн босгон дээр Монгол Улсын аварга малчин, аварга фермер, тэргүүний тариаланчаа шалгаруулдаг уламжлалтай. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгаас дараах нэр бүхий хүмүүс ”МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм хүндтэй цол хүртээд байна.

  1. Дэлгэрэх сумын малчин Дүүдаваагийн Цэнджав
  2. Улаанбадрах сумын малчин Дүгэрсүрэнгийн Баттогтох
  3. Хатанбулаг сумын малчин Амгалангийн Гантөмөр
  4. Сайхандулаан сумын малчин Цэцэгийн Сумьяабаатар
  5. Иххэт сумын малчин Чулууны Батсайхан
  6. Хөвсгөл сумын малчин Лхамсүрэнгийн Доржийваанчиг
  7. Эрдэнэ сумын малчин Банзрагчийн Болдбаатар 

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан, ажиллах арга туршлагаараа манлайлсан нутгийн малчдадаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.