“ЦАГААН САР-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХVII дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаа Сайншанд суманд 15 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн худалдаанд нийт 12 сумын 121 аж ахуйн нэгж байгууллага, иргэн, оролцож бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан оролцож 151,5 сая.төгрөгийн борлуулалтыг хийлээ.
"Цагаан сар-2023" үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 8 төрлөөр шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:
1. “ШИЛДЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ”- ЭЭР ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭН Т.ЦЭРЭНБААТАР
2. “ШИЛДЭГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ”- ЭЭР САЙНШАНД СУМЫН ДЭЛГЭР БАДАМ САЛОН
3. “ШИЛДЭГ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ”- ЭЭР ИХХЭТ СУМЫН ИРГЭН Х.УУГАНДУЛАМ
4. “ШИЛДЭГ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ЭЭР САЙНШАНД СУМЫН СУМАН ЗУРХАЙ ХХК
5. “ШИЛДЭГ ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ЭЭР ӨРГӨН СУМЫН ИРГЭН Б.МӨНХТУЯА
6. “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛ НЭВТРҮҮЛЭГЧ”-ЭЭР ИХХЭТ СУМЫН ИРГЭН Д.ТУЯА
7. “ШИЛДЭГ ШИНИЙГ САНААЧЛАГЧ”-ААР САЙНШАНД СУМЫН ДАЛТ МӨНГӨН ШАНД ХХК
8. “ШИЛДЭГ СУМ”-ААР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМ ТУС ТУС ШАЛГАРЛАА.