УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 08-00/01 тоот удирдамжийн дагуу хүнсний аюулгүй байдлыг хангуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сумын хүнсний бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагч нарын хамтарсан хяналт шалгалтын баг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.
Уг хяналт шалгалтаар хүнсний худалдааны цэгүүдэд гарал үүсэл нь тодорхой бус, шинжилгээний бичиггүй, хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчлийг илрүүлж, буцаан татан авалт хийлгэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Иргэд та бүхнийг хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэж, хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг ЗӨВЛӨЖ байна.