ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ 2 СУМЫН 13 ӨРХӨД ТУСЛАМЖИЙН БАГЦ ОЛГОЛОО.

Нэгдсэн үндэсний байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дорноговь аймгийн зудын эрсдэл өндөр Даланжаргалан, Мандах сумдын зорилтот бүлгийн 13 өрхөд хамтарсан тусламжаас бэлэн мөнгө, малын тэжээл эрдэс-витамины нэмэгдэл, НҮБ-ын хүн амын сангаас нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламж үзүүллээ. Мөн аймгийн ХХААГ-аар дамжуулан 2 сумын малчдын хотонд өвөл хаврыг хэрхэн өнтэй давах талаарх сургалтыг зохион байгуулж зөвлөмж зөвлөгөө өгч ажиллалаа.