СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөгжлийн шийдэл Төрийн бус байгууллагын “BEST” хөтөлбөртэй хамтран Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа болон төсөл сонгон шалгаруулах журам, төсөл хэрхэн боловсруулах талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтыг Сайншанд суманд зохион байгуулж байна. Сургалтад Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хөвсгөл, Эрдэнэ сумдын 40 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч оролцож байна.