ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2023.03.10-НЫ ӨДРИЙН 24 ЦАГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВАХААР СУНГАЛАА.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 30 хоног орон даяар нэгэн зэрэг цахимаар авч эхэлсэн билээ. Төсөл хүлээн авах хугацааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуустал буюу оройн 24 цаг хүртэл хүлээн авахаар сунгасныг мэдэгдэж байна.
Мөн бүх нийтээр амрах өдөр буюу 2023.03.08-ны өдөр ажлын цагаар
7748-5555-1 утсаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.