“ЭРТЭЧ САЙНШАНД” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас "Эрт нээе, илүү ихийг амжуулъя" уриан дор "#Эртэч_Сайншанд" аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд /2023.03.15/ худалдаа үйлчилгээний салбарынханд Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ш.Мартмаа "Хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа эрхлэгчдийн үүрэг оролцоо" талаар сургалт мэдээлэл хүргэлээ.