БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний дагуу танхимын сургалтыг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол банк, Зээлийн батлан даалтын сан, Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад 40 гаруй Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хоршоо хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл, төсөл хэрхэн боловсруулах, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлээд байна.