"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-2023" АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” “НАДААС, ТАНААС БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриан дор зохион байгуулж буй аянд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгдэж байна.
Тус аян нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх зорилготой юм.
Иймд “Харилцан хүндэтгэе аян”-д та бүхнийг нэгдэхийг уриалж байна.